Хүүхдийн эрүүл мэндэд тустай шилдэг 10 хүнс
2018/07/03

Хойч үе болсон хүүхэд багачууддаа эцэг эхчүүд бид дээд зэргийн анхаарал халамж тавих ёстой. Тэр дундаа тэднийхээ өсөлт, хөгжил, биеийн эрүүл байдал, саруул ой ухаантай болгохын тулд өдөр тутмын хоол хүнсний хэрэглээ, сонголтондоо анхаарах хэрэгтэй.  Хүүхдэд нэн хэрэгцээтэй 10 хүнсийг танилцуулъя

1. Өндөг - өндөг нь уураг агуулдаг бөгөөд таны хүүхдийн уургийн хэрэгцээ болон калцийг нөхөж өгдөг хамгийн тэжээллэг хүнс юм. Гэхдээ өглөөний цайн дээр өндөг чанаж эсвэл бага зэрэг түүхий шарж өгч байгаарай. Ингэснээр хүүхэд өөрийн биед хэрэгцээтэй уураг тэжээлийг өглөө авснаар өдрийн турш эрч хүчээр цэнэглэгдэх болно. Мөн хүүхдэдээ өгөх өндгийг шинэхэн эсэхийг сайтар шалгаарай. Ингэхийн тулд стакантай цэвэр усанд өндгийг хийнэ. Өндөг хөвөхгүйгээр ёроолд живж байвал шинэ өндөг гэсэн үг. Харин живэхгүй усны гадарга дээр хөвөөд байвал нэлээн удсан өндөг байдаг.

2. Овъёосны гурил - Энэхүү гурилнаас гадна ер нь арвай, тариан гурил хүүхдэд өгөх нь хүүхдийн хоол боловсруулах тогтолцоонд сайн төдийгүй анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэн бодох чадварыг дээшлүүлдэг байна.

3. Бүх төрлийн жимс жимсгэнэ - Бүхий л төрлийн жимс нь хүүхдийн эрүүл мэндэд сайн бөгөөд олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулдаг тул ямар ч хүнснээс илүү ач тустай байдаг. Гэхдээ баталгаатай чанартай шинэхэн жимс жимсгэнэ авч өгч байгаарай. Таны хүүхэд ч дуртай идэх болно. Элдэв хор хөнөөлтэй шүдний дайсан гэгддэг чихэр оронд жимс илүү дээр шүү

4. Самар - Самар нь тослог, уургийн агууламж ихтэй байдаг. Энэ нь хүүхдийн биед хоргүй уураг, өөх тосыг бий болгож биеийн өсөлт хөгжилд зарцуулагддаг байна.

 

5. Сүү - Өглөө бүр 1 аяга тослог багатай, цэвэр сүү ууснаар таны хүүхэд ясны сийрэгжилтээс айх аюулгүй бөгөөд калцийн дутагдалд орохгүй. Түүнээс гадна шүдийш бэхжүүлж, эрүүлжүүлж өгдөг. 

6. Дүпү - Уургийн агууламж өндөртэйгөөс гадна ирээдүйд гарч болзошгүй аливаа хавдраас урьдчилан сэргийлдэг байна. Та хүүхдэдээ хоолонд нь эсвэл ногооны салатанд дүпү хийж өгч идэж сургаарай.

7. Улаан лооль - Хүүхдийн цусан хангамжийг түргэсгэж, зурх судасны үйл ажиллагааг сайжруулснаар өсөлтөд нөлөөлөх ба хортой хоргүй хавдраас сэргийлнэ. 

8. Тараг - Тослог багатай, чихэргүй тараг байнга өгч байгаарай. Хэрвээ хүүхэд тань чихэртэй идэх дуртай бол чихрийн оронд жимс жимсгэнэ эсвэл зөгийн бал хийж тарагтай нь хольж өгөөрэй. Тараг нь ходоодонд өнгөр тогтоож жин нэмэх тустайгаас гадна хүний биед хэрэгцээтэй амин дэмүүдийг агуулдаг.

9. Байцаа, брокколи - Хүүхдийн биеийн өсөлтөнд шаардлагатай байдаг эрдэс бодис, тэжээл эдгээр хүнсний ногоонд ихээр агуулагддаг тул хүүхдийнхээ өдөр тутмын хоол хүнсэнд хэрэглүүлж заншаарай. 

10. Загасны мах - Хүүхдийн эрүүл мэндэд хамгийн тустай махан бүтээгдэхүүн бол загасны мах тэр дундаа яргай загасны мах. Хүүхдийн биеийн зөв өсөлт, хөгжил, сэтгэхүйн хөгжилд сайн нөлөөтэй. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404