“Спорт өрөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн-2019”
2019/05/24

Монголын Спорт Өрөлтийн Холбооноос оюун сэтгэхүй хөгжүүлэх хурдны гайхамшиг болсон спорт өрөлтөөр хичээллэгч хүүхэд, залуусын ур чадварыг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих, олон улсын уралдаан тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг тодруулах зорилгоор  “Спорт өрөлтийн улсынн аварга шалгаруулах тэмцээн-2019” -г Монголын хүүхдийн ордонд  амжилттай зохион байгууллаа.

Энэхүү тэмцээн нь спорт өрөлтийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн юм. Тус тэмцээнд Сэлэнгэ аймаг, Дархан, Дорноговь,Сүхбаатар,Хөвсгөл, Улаанбаатар хотоос нийт 225 тамирчин 10 насны ангилалд хурд хүч авхаалж самбаагаа сорьж аваргуудаа тодрууллаа.

 

  

  

  

  

 

  

  

Насны ангилал тус бүрийн тэргүүн байрын эзэд:

Нас насны ангиллын тамирчдын чансааг дэлгэрэнгүй харахыг хүсвэл энд дарна уу.

 
Тэмцээн маш өрсөлдөөнтэй болж,  “ШИЛДЭГ ТАМИРЧИН”-аар “Ганцаарчилсан төрөл”-ийн гурван өрөлтийн нийлбэр 12.84 секундийн амжилтаараа Б.Мөнхтэргэл/11-12 нас/ шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
 
Энэ дашрамд “Спорт өрөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг хамтран зохион байгуулсан Монголын хүүхдийн ордоны  хамт олон, НИТХ-н төлөөлөгч Б.Цолмон, П.Баярхүү болон Дорноговь аймгийн эцэг эхчүүдэд баярласан талархсанаа илэрхийлье! Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд, залуусыг дэмжигч та бүхний ажил үйлс өөдрөг байх болтугай!

 

МОНГОЛЫН СПОРТ ӨРӨЛТИЙН ХОЛБОО

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404