Ахмадын Улсын Аварга шалгаруулах ширээний тенисний 23 дахь удаагийн тэмцээн эхэллээ
2019/05/24

Ахмадын Улсын Аварга шалгаруулах ширээний тенисний 23 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо ширээний теннисний "Оч" клубт эхэллээ. Монголын ширээний теннисний холбооны 60 жилийн түүхэн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн нь спортын мастер Чулууны Отгонбаатар агсны нэрэмжит болон зохиогдож байгаагаараа онцлог юм.

Тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нээж, Ахмадын Улсын Аварга шалгаруулах тэмцээнийг багш, дасгалжуулагч, нэрт тамирчин Отгонбаатар агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаад баяртай байна. БСШУСЯ-ны зүгээс улсын болон бүсийн спортын олон уралдаан тэмцээнийг зохион байгуулж, санхүүжүүлж, дэмжин ажиллаж байгаа нь бүх нийтийг биеийн тамираар хичээллүүлэх, спортыг хөгжүүлэх зорилготой юм. Биеийн тамир спортын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар тамирчид, бүх ард иргэд спортоор идэвхтэй хичээллэх боломж илүү сайжирсан болохыг онцлоод тамирчдад амжилт хүслээ.

23 дахь удаагийн Ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 60 аас дээш насны 70 гаруй тамирчин, 70 аас дээш насны 24 тамирчин буюу эрэгтэй 45 баг, эмэгтэй 30 гаран баг оролцож байна. Ирэх 9 дүгээр сард Монгол Улсад анх удаа Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдана. Мөн улс орон даяар ахмад үеийн залгамж халаа болсон өсвөрийн тамирчдын хүсэн хүлээдэг Монголын хүүхдийн спортын VI наадамд зохиогдоно.

Эх сурвалж: БСШУСЯ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404