Нефтийн үнэ уналаа
2019/05/24

“Brent” маркийн нефтийн үнэ пүрэв гарагийн арилжааны явцад 4.6 гаруй хувиар буурч, нэг торх нь 68 ам.доллароос доошилсон бол “WTI” маркийн нефтийн үнэ 5 хувиар унаж, нэг торх нь 58.5 ам.доллар болжээ.

 “Financial Times” сонинд мэдээлснээр, нефтийн үнэ ийнхүү эрс унасан нь АНУ-ын нефтийн нөөц өнгөрсөн долоо хоногт сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшинд хүрч нэмэгдсэнтэй, түүнчлэн Америк, Хятадын худалдааны дайн даамжирсантай холбоотой байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404