Таван албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2019/05/24

Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас  яг одоо сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийж байна. Тус газар найман хүнийг яллагдагчаар татахаар хэргийг нь Прокурорт шилжүүлсэн бол 37 хэргийг хаах саналтайгаар Прокурорт, мөн зарим дуулиант хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Үүнд Төрийн банкинд ажиллаж байсан албан тушаалтан нь  4.7 тэрбумын зээл гаргасныхаа төлөө хахууль авсан хэрэг багтжээ.

Мөн өнгөрсөн сард 33400 албан тушаалтны ХОМ-ийн хураангуйг сайтад байршуулсан. Энэ нь иргэд ХОМ-ийг хянах, шүгэл үлээх бололцоог олгож байгаа. Иргэдээс энэ чиглэлийн гомдол мэдээлэл ирүүлбэл хүлээж авахад бүрэн нээлттэй.

ХОМ-ийг үнэн зөв мэдүүлээгүй таван албан тушаалтанд хариуцлага тооцсон байна. Албан тушаалтнууд нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө орлогыг үнэн зөв мэдүүлээгүй нь тогтоогдсон тул албан тушаалаас нь чөлөөлөх, цалинг нь бууруулах зэрэг арга хэмжээг авчээ.  Үүнд:

МИАТ ХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаа

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын тасгийн дарга Н.Алтангэрэл

Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын ахлах референт П.Ууганбаяр

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Алтанчимэг нар юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404