Дэлхийн хамгийн том музей Египетэд баригдана
2018/07/03

Эртний үзвэр олдворуудаараа алдартай Египет орон дэлхийн хамгийн том музейг барих ажилаа эхлүүлжээ. Тэд энэхүү музейг босгоход нэг тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ. Энэ тухай тус музейг харуицан ажиллах Тарек Тауфик “Энэ бол XXI зууны музей байх болно” гэдгийг онцлоод буй. Египетийн их гүрэн хэмээн нэрлэх музейг 5.2 сая метр квадрат талбайд бүтээн байгуулах ажил эхэлсэн бөгөөд энэ оны сүлээр нээлтээ хийхээр урьдчилан төлөвлөжээ.Музейн бүтээн байгуулалтад 5000 гаруй ажилчин цагтай уралдан ажиллаж байгаа аж.

 Музейд байрлах үнэт үзмэрүүдийг сэргээн засварлах ажилд олон судлаач, эрдэмтэн гар бие оролцож буй аж. Тухайлбал, агуу их хаан Тутанхамуны булшнаас олдсон эд зүйлсийн нэг  болох 3500 жилйин өмнөх түүний хэрэглэж байсан углааш зэргийг сэргээн засварлаж эхэлжээ.Энэхүү музейд эртний Египет улсын түүхийг харуулах 100 мянга гаруй үзмэрийг дэлгэх аж. Харин үзмэрийн нэлээд хэсгийг урьд нь үзэгчдэд дэлгэн харуулж байгаагүй гэдгийг музейг зохион байгуулагчид онцолж байна. Их зээн Хаан Тутанхамунтай холбоотой үзмэрийг музейн гуравны нэг талбайд дэлгэхээр болсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404