Хүүхдийн гэсэн бүхнээс хулгайлж хумсалсан С.Эрдэнэ өөрөө огцор
2019/05/23

Хүүхдийн Найрамдал төвийн газрыг хууль бусаар авсныг нь зарлаж, хууль бус шийдвэрүүдийг эргэж харах чиглэл өгснийх нь төлөө "газрын хулгайч" С.Эрдэнэ Засгийг занав. ЗГ-ыг огцруулахаар 30 хоног жагсах гэнэ. 

Тэрээр намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанаа дагуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.  Засгийн газрыг огцруулахын тулд  бүтэн сар тэмцэл хийнэ гэсэн түүний мэдэгдэл “ичсэн хүн хүн ална”  гэгчийн үлгэр болж байх шиг. 

Учир нь өмнөх өдөр нь   өөрийнх нь хулгайг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал дээр ярьсан бөгөөд Найрамдал төвийн газраас хууль бусаар өмчилж хулгай хийсэн нөхдүүдтэй хариуцлага тооцож, хууль бус шийдвэрийг эргэж харахыг Ерөнхий сайд даалгасан тэрээр,  “Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай байна. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх 5220 га газартай байсан. Одоо 1200 га газар л “Найрамдал”-д үлдсэн байна” гэв.

Ерөнхий сайд хүүхдийн гэсэн нэр, хаягтай бүхнийг булааж авсан олигархуудтай тэмцэх учиртай. “Найрамдал” зуслангийн эзэмшлийн өмчийн газрыг хууль бусаар өмчилснийг судлан тогтоож, буцаан олгох, хууль бус шийдвэрийг судлах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БОАЖЯ болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон юм.

С.Эрдэнэ Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга, Нийгмийн хамгааллын сайд байсан тэр үедээ хүүхдийн гэсэн бүхнээс хувьдаа авсан байдаг. Нэг нь энэхүү “Найрамдал” зуслангийн газар аж.

Мөн Хүүхдийн паркийн хойд хэсэгт  "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв" ийг төсвийн мөнгөөр бариулаад дараа нь хувьдаа авч  “Шонхор тауэр” гэж нэрлэх болсон. Ингээд АН-ын “Шонхор” фракц улмаар С.Эрдэнийг АН-ын дарга болсноос хойш Ардчилсан нам уг байшинд байрлах болсон. Энэ мэтээр түүний луйвар фактыг сөхвөл тоймгүй. Тэгвэл талийгаачдын, ахмадуудын даатгалын мөнгийг идсэн С.Эрдэнэ энэ удаад дахин хүүхдийн өмчид хуруу дүржээ. Түүнд шударга ёс ярих эрх бий юу? 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404