Жагсагчид Д.Сарангэрэлийг Хүүхдийн баяраас өмнө огцрохыг шаардаж байна
2019/05/23

Уг жагсаалд оролцож буй Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа “Монгол Улсын эрүүл мэндийн байдал гамшгийн хэмжээнд хүрлээ. Сүүлийн 20-30 жилд гарсан бүх ололт амжилтаас ухарч байна. Африкийн орнуудыг сүрьеэгийн голомт гэж үздэг байсан бол өнөөдөр монголчууд тэр улсын хэмжээнд очсон байна. Сургуулийн сурагчдын 10 хувь нь далд сүрьеэтэй, дахиад 10-20 хувь нь идэвхтэй сүрьеэтэй байна. 2016 онд далд сүрьеэ гарч ирээд байхад арга хэмжээ авахгүй байсаар идэвхтэй сүрьеэ болгожээ. Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүнээр удирдуулахыг шаардаж байна. Иймд Д.Сарангэрэл сайд түмний олон хүүхдийг халдварт өвчнөөр өвчлүүлсөн хариуцлагаа хүлээж огцор” хэмээн ярилаа.

 Жагсагчид Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг Хүүхдийн баяраас өмнө хариуцлага хүлээж, огцрорхыг шаардаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404