Германы дотоод хэргийн сайд албан тушаалаасаа огцорно
2018/07/03

Хууль бус цагаачлалтай  холбоотой  асуудлыг  шийдэх арга замтай холбоотойгоор  канцлер Меркельтэй  санал  зөрөх  болсон   Германы дотоод хэргийн  сайд  Хорст  Зеехофер  албан  тушаалаасаа огцрох   хүсэлтээ гаргахаар  төлөвлөж  байгаагаа  мэдэгдээд  байна.  Түүгээр ч зогсохгүй  Канцлер  Меркелийн  Христийн Ардчилсан холбоо намтай  эвссэн   Христийн  социал холбоо намын  даргынхаа суудлаас  огцрохоо  илэрхийлсэн  байна. 

Зеехофер  өчигдөр  болсон  намын  удирдагчдын  уулзалтан  дээр  ийнхүү мэдэгдсэн  байна. энэ  уулзалтаар канцлер  Меркелийн  цагаачлалын  бодлоготой холбоотой  саналыг  хүлээн  зөвшөөрөх  эсэх   тухай  хэлэлцсэн  байна.  Ийнхүү  Зеехоферийн  мэдэгдэл   Ангела  Меркелийн   засгийн   газар   задрах  магадлал  өндөр   байгааг  батлаад   байна.    Канцлер Меркелийн тэргүүлдэг  Христийн   ардчилсан Холбоо  нам  улс  төрийн хямралд   эцэс  тавихын тулд Христийн  социал  холбоо   намынхантай    3 сарын өмнөөс эвсэж  засгийн газраа эмхлэн байгуулсан  юм.  2 намын  тэргүүн болон канцлер,  дотоод хэргийн сайд  нар  хууль бус цагаач,  дүрвэгсдийг   нутаг  буцаахтай   холбоотой  асуудлаар  санал  зөрөлдөх  болсон. 

Дотоод хэргийн сайдын хувьд  баримт бичиггүй   болон  Европын Холбооны өөр  улс оронд  бүртгэлтэй дүрвэгчийг Германы  хилээр нэвтрүүлэхийг хориглох  санал  тавьсныг  нь  Германы  канцлер  төдийгүй Европын Холбооныхон эсэргүүцэж  байгаа юм.   Европын  Холбооны дээд уулзалтын дараа  канцлер Меркель  дотоод хэргйин сайд Зеехофер  нар  цагаачлалын  бодлоготой холбоотой асуудлыг  дахин хэлэлцсэн  ч  санал зөрөлдөөнөө  арилгаж  чадаагүйг нь  Зеехоферын  огцрох  хүсэлт  гаргах мэдэгдэл  баталж  байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404