МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж байна
2019/05/22

МАН-ын Бага хурлын товыг товлох болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ. Бага хурлаар Хэнтий аймгийн 42-р тойрогт нэр дэвшигчээ тодруулах учраас ийнхүү Бага хурлыг товлохоор Удирдах зөвлөл хуралдах юм байна. УИХ-ын 42-р тойрог буюу Хэнтий аймагт зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль зохион байгуулахаар товлосон.

Нөхөн сонгуульд оролцох намууд хуулийн дагуу бүртгүүлсэн бөгөөд Сонгуулийн хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчдээ намууд тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Тиймээс МАН Бага хурлаараа нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчээ Бага хурлаараа товлох юм. Энэ удаагийн нөхөн сонгуульд 13 нам оролцохоор бүртгүүлээд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404