МУГТ Э.Содномпилжээ 247кг шахаж мөнгөн медаль хүртлээ
2019/05/22

2019 оны тавдугаар сарын 18-26 ны хооронд Японы Токио хотноо Классик пауэрлифтингийн Хэвтээ шахалтын ДАШТ зохион байгуулагдаж байна. Өчигдөр насанд хүрэгчидийн -105кг -д МУГТ Энхбаярын Содномпилжээ 247кг шахаж мөнгөн медалийн эзэн боллоо. 
Ингэснээр тэрбээр Пауэрлифтингийн ДАШТ-ээс алт болон хошой мөнгөн мeдалийн эзэн боллоо.

Мөн залуучуудын 74 кг-д Энхжаргалын Галбаяр 170кг шахаж хүрэл медаль,  Мастер 2 ангилалд -105кг д Цэвэгсүрэнгийн Мөнхбаатар 182.5 кг шахаж мөнгөн медалийн эзэн боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404