Орхон аймгийн хуулийн байгууллагуудын дунд “Дэвжээ” тэмцээн боллоо
2019/05/21
Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  зохицуулах  салбар зөвлөл, аймгийн Шүүхийн тамгын  газраас санаачлан хуулийн байгууллагуудын дунд “Дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг зохион явуулсанаар хууль хяналтын байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжрах юм. Уг тэмцээнд аймгийн Шүүхийн тамгын газар, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар, Өмгөөлөлийн зөвлөл, Аймгийн  Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн хамт олон идэвхтэй оролцож Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд 5 үе шаттай зохион явагдлаа. “Дэвжээ” тэмцээний тэргүүн байранд аймгийн Цагдаагийн газар, дэд байранд Прокурорын байгууллагын баг хамт олон шалгарсан юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлж гэмт хэргийг илрүүлэн, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг судлан тогтоон, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон гишүүн байгууллагууд тогтмол тодорхой ажлууд зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404