Ерөнхийлөгч Төсвийн байнгын хороонд хүсэлт илгээлээ
2019/05/21

Ерөнхийлөгч Төсвийн байнгын хорооны даргад Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг 27-ныг хүртэл хэлэлцэхээс хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтын дагуу Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэхээс түр хойшлууллаа. Өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авахгүй боломжгүй гэж бүлгийн гишүүдийн олонх үзсэн юм.

Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар энэ тухай хэлэхдээ "Ерөнхийлөгчийн татварын багц хуулинд тавьсан хоригт дурьдагдсан үндэслэлүүдийг хүлээж авах боломжгүй. Эдийн засгийн өсөлтийг хангасан, бизнэс эрхлэгчид болон ард иргэдээ дэмжсэн, олон улсын жишигт нийцсэн, үндэстэн дамжсан корпорацууд татвараас зугтах боломжийг хаах зорилгоор татварын багц хуулийг баталсан. Тавьсан хоригийг боловсруулж бэлдсэн хүмүүс нь хуулийг ойлгоогүй, эсвэл уншаагүй туйлын хариуцлагагүй ажилласан байна. Тэр ч бүү хэл 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуулинд ч хориг тавьжээ" гэдэг тайлбарыг өгсөн билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404