“Байгаль опен” ОУ тэмцээнээс 7 алт, 7 мөнгө, 11 хүрэл медаль хүртлээ
2019/05/21

Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн “Байгаль опен” олон улсын тэмцээн энэ сарын 17-19-нд үргэлжилж өнгөрсөн нямд өндөрлөв. Монголын баг тамирчид долоон алт, долоон мөнгө, 11 хүрэл медаль хүртлээ. Уг тэмцээнд ОХУ, Монгол, Доминикан, БНСУ, Унгар, Казахстан, Тажикстан зэрэг 13 орны 440 гаруй бөх чуулж эрэгтэйчүүд 10, эмэгтэйчүүд зургаан жинд өрсөлдсөн байна.

Манай бүсгүйчүүд тун сайхан барилдаж зургаан жингийн тавд нь түрүүлсэн юм. Үүнийг тодруулбал, 50 кг-д Ц.Намуунцэцэг,, 53 кг-д  Э.Сумъяа, 62 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа, 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа нар алтан медалийн эзэн болжээ.

Нэг сонирхолтой тохиолдол гэвэл 68 кг-ын жинд Монголын гурван бүсгүй медалийн тавцанд зэрэгцэн зогслоо. Энэ нь О.Насанбурмаа ээлжит түрүүгээ авсан бол ОУХМ Х.Болортуяа мөнгө, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Э.Цэвэгмэд хүрэл медаль хүртсэн хосгүй сайхан дүр зураг юм. 

Харин эрэгтэйчүүдээс 61 кг-д Т.Түвшинтулга, 86 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д Д.Хүдэрбулга нар мөнгөн медаль хүртэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404