33.000 гаруй албан тушаалтны ХОМ-ийн хураангуйг сайтад байршуулжээ
2019/05/20

Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх нь дан ганц төрийн байгууллагын ажил биш бөгөөд хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоотойгоор хийж үр дүнд хүрдэг гэдгийг авлигатай амжилттай тэмцэж буй улс орнуудын туршлага харуулдаг. Тиймээс Авлигатай тэмцэх газраас иргэд рүү чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулдаг.

Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтарсан түншлэл болох СтАР буюу “Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох санаачилга”-тай хамтран иргэдэд нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянах, задлан шинжилгээ хийх чадавх эзэмшүүлэх сургалтыг дөрөвдүгээр сарын 15-16 өдрүүдэд зохион байгуулав.

Онол, дадлага хосолсон хоёр өдрийн чадавхжуулах сургалтад 60 гаруй иргэн хамрагдлаа.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Авлигатай тэмцэх газар өнөөдрийн байдлаар 33.000 гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг цахим хэлбэрээр сайтад байршуулж, иргэд хянах боломж нөхцөлийг бүрдүүлсэн. Тухайн албан тушаалтан хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн үү, эх үүсвэр нь тодорхой байна уу, гэдгийг харж болно гэсэн үг. Нээлттэй болгосон энэ мэдээлэлд үндэслэн иргэд дүн шинжилгээ хийх, хянах бүрэн боломжтой юм. Ийм хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх иргэд тодорхой мэдээлэл, мэдлэгтэй, арга зүй, туршлагыг эзэмшсэн байх шаардлагатай гэж үзэн өнөөдрийн сургалтыг зохион байгуулсан. Дэлхийн банкны зөвлөхүүд тусгайлсан сэдэв, аргачлалаар хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах мэдлэг олгож, олон улсын туршлагыг хуваалцаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404