“Алдар Танан гарьд” цувралыг 3:2-оор тэргүүлж эхэллээ
2019/05/17

МСБХ- оос зохион байгуулж буй “Гоё” дээд лигийн аваргын төлөөх цуврал тоглолтууд “Алдар Танан гарьд”, “Хасын хүлэгүүд” багуудын хооронд болж байна.

Хоёр багийн тав дахь тоглолт өчигдөр Спортын төв ордонд болж, “Алдар Танан гарьд” цувралыг 3:2-оор тэргүүлж эхэллээ.

Тоглолтыг 109:102 онооны харьцаагаар “Танан гарьд”-ы залуус тэргүүлсэн юм.

Хоёр багийн цувралын зургаа дахь тоглолт өнөөдөр Спортын төв ордонд болно.

Хэрвээ “Хасын хүлэгүүд” хожил байгуулж чадвал хожлын харьцаа 3:3 болж, шийдвэрлэх долоо дахь үе гарах билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404