Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
2019/05/17

АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жо Байден ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх нэр дэвшигчид нэрээ дэвшүүлжээ. Хэрэв намынхаа сунгаанд ялбал тэрбээр Цагаан ордны одоогийн тэргүүн Дональд Трампийн эсрэг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм. Энэ жил 76 настай Ж.Байден Ардчилсан намаас сонгогдож, хоёр бүрэн эрхийн хугацаанд төрийн тэргүүний алба хашсан Барак Обамагийн Дэд ерөнхийлөгчөөр найман жил ажилласан билээ. 
АНУ-ын Ардчилсан намын сунгаанд одоогоор 20-оод хүн нэрээ дэвшүүлээд байна. Тэдний намынхаа салбар гишүүдтэй уулзах, урьдчилсан шатны санал хураалтад бэлтгэх ажил ирэх даваа гаригаас эхлэх аж. Ж.Байден мөн ирэх долоо хоногоос эхлэн Пеннсилвани, Айова, Нью Хэмпшир, Өмнөд Каролин, Невада зэрэг мужуудад зочилж, намынхаа гишүүд, дэмжигчидтэй уулзахаар төлөвлөжээ. Тэрбээр өмнө нь 1998, 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байсан аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404