Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл нээгдэв
2019/05/17

15-нд Бээжин хотноо Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл ёслол төгөлдөр нээгдлээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож, илтгэл тавьсан юм.

Хуралд, Камбож, Грек, Сингапур, Шри-Ланка, Армен зэрэг улс орны төрийн тэргүүн, засгийн газрын удирдагч, Монгол улсын өндөр албан тушаалтан, ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагын албан тушаалтнууд оролцож байна.

Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл "Азийн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах ба хувь заяаны хамтын цогц" уриан дор болж, Азийн 47 улс орон, бүс нутаг, бусад тивийн улс орны залуус, эрдэмтэн судлаач, засгийн газрын албаны хүн, олон улсын байгууллагын гишүүд оролцож байна. Нээлтийн ёслолоос гадна, салбар форум, Азийн соёлын карнивал, Азийн соёл иргэншлийн долоо хоног, мөн холбогдох 110 гаруй төрлийн үйл ажиллагаа зохион явуулах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404