Хумхаа өвчний анхны вакциныг гарган авчээ
2019/05/16

Дэлхий дээрх анхны буюу одоогоор цор ганц хумхаа өвчний эсрэг вакциныг Африкийн Малави улсад өчигдөр тав хүртэлх насны хүүхдүүдэд тарьж эхэлжээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас онцолсноор хамгийн олон хүний аминд хүрдэг өвчин эмгэгийн нэгээс ийнхүү урьдчилан сэргийлэх боломж бүрдэж буй нь зөвхөн анагаах ухааны түүхэнд гэлтгүй ерөөс хүн төрөлхтний түүхэн дэх онцгой явдлын нэг юм. 30 гаруй жилийн уйгагүй судалгаа, шинжилгээний дүнд гаргаж авсан дээрх вакцин хумхаа өвчний 10 тохиолдол тутмын дөрөвт нь урьдчилсан тарилга, хамгаалалт болох нь эхний шатны туршилтаар тогтоогдсон байна. Туршилтаар баталгаажсан шинэхэн вакциныг ирэх долоо хоногоос Гана, Кени улсын бага насны хүүхдүүдэд тарьж эхлэх гэнэ. 
 Хумхаа нь халуун орны өвчин бөгөөд хоёр минут тутамд нэг хүүхдийн аминд хүрдэг, дэлхийн хамгийн аймшигт “алуурчид”-ын нэг юм. Жилд уг өвчнөөс болж 435 мянган хүн амиа алддагаас 250 мянга гаруй нь африк хүүхдүүд аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404