Лю Хэ: Хятад Америкийн худалдааны үндсэн гурван зарчим
2019/05/16

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Хэ: Хятад улсаас импортолж байгаа бараа бүтээгдэхүүнд Америкийн тал нэмэгдсэн татвар оногдуулж байгааг хүчтэй эсэргүүцэж байна. Худалдааны хамтын ажиллагаа нь хоёр орны цорын ганц сонголт .
Худалдааны маргаантай холбоотой аливаа хэлэлцээр нь эрх тэгш харилцан ашигтай байх ёстой. Хятад Америк хоёр улс олон чухал асуудлаар нийтлэг ойлголтод хүрч чадсан ч худалдааны харилцаа нь Хятад, Америкийн харилцааны тулгуур бөгөөд хоёр орны харилцаа, тэрчлэн дэлхийн энх тайван, хөгжилитэй шууд холбоотой юм. Хятад Америкийн худалдаанд үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарц бол дараах гурван зарчим юм.
Нэгдүгээрт, нэмэгдүүлсэн татварыг бүгдийг цуцлах. Гаалийн татвар нь хоёр талын худалдааны зөрчлийн эхлэл юм. Нийтлэг ойлголтод хүрэхийн тулд нэмэгдүүлэх гаалийн татвараа бүгдийг цуцлах хэрэгтэй. Хоёрдугаарт, худалдааны худалдан авалтын тоо хэмжээ бодит байдалд нийцэх, хоёр тал Аргентинд худалдааны худалдан авалтын тоо хэмжээний талаар нийтлэг ойлголтод хүрсэн болохоор үүнийг дур зоргоороо өөрчилж болохгүй. Гуравдугаарт, текстийн тэнцвэртэй байдлыг сайжруулах. Улс орон болгонд өөрийн нэр хүнд гэж байдаг. Хэлэлцээрийн текст заавал тэнцвэртэй байх хэрэгтэй. Одоо зарим зангилаа асуудлаар цаашид хэлэлцэх хэрэгтэй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404