Махны хомсдол үүсгэх төлөвлөгөө хэнийх вэ?
3 сарын өмнө

Мах боловсруулах үйлдвэрүүдэд салбарын яам болон мэргэжлийн байгууллагууд шалгалт хийсэн тэрээр  мах боловсруулах үйлдвэрүүд шууд зах зээл дээрээс махаа бэлтгэж байгаа нь махны хомсдол үүсч үнэ хөөрөгдөх шалтгаан болж байгааг тогтоосон гэнэ.  Гэвч эх сурвалжийн мэдээлж байгаагаар махны үнийн асуудал улс төрийн шалтгаантай бөгөөд саарал ордноос гарсан дээрх мэдээллээр шатахууны үнийн хөөрөгдөл шиг махны хомсдолыг зориудаар төлөвлөсөн байсан гэнэ.  ЗГХЭГ-аас махны үнийн асуудлаар ТЕГ-т чиглэл өгснөөс үзэхэд  дээрх хардлага ортой мэт. 

Шатахууны монопольчид хар бүлэглэлд  багтдаг нь ил болж, бүгд үгсэн үнээ нэмж хөөрөгдсөн нь тухайн үед тодорхой болж байв.  Тиймээс энэ удаа ч махны хомсдолыг зориудаар үүсгэсэн гэх яриа дэгс биш бололтой.  Сэжүүрээс хөөж махны цаг үеийн мэдээллүүд, давтамжийг шүүж үзвэл өнгөрсөн оны 6 дугаар сараас энэ оны 2 дугаар сарыг хүртэл Хятадууд мах нөөцөлж авсан байдаг. Худалдаачид ч махны үнэ өсөөд байгаа нь хятад иргэн болон, тэдэнд ажилладаг монголчууд "үнэ цохиж" авч байгаатай холбоотой гэж хэлж буй. Тэгэхээр махны хомсдолыг төлөвлөсөн монголын улстөрчид хятадын махны наймаачидтай холбоотой байж таарах нь.  

Хэн, яах гэж, яагаад сонгуулийн өмнөхөн гал асахаар тооцов? Хэн улстөрийн хожоонд ард түмнийг золиослов?  гэсэн асуулт гарч ирж байна.  Засгийн газрын эсрэг массыг чиглүүлэх,  гал асаах сонирхол хэнд байх вэ гэдгээс эзэн холбогдогчийг хардаж болох л юм. 

Юутай ч махны үнэ өнөөдрөөс буурна гэнэ. “Хүчит шонхор захад махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авлаа. Өнөөдрөөс махны нийлүүлэлт тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. 2019 онд 10-12 мянган тонн мах бэлтгэнэ. Нөөцийн махны үнэ цаашид тогтвортой байна” гэж салбарын сайд дуулгав. Мөн махны хятадууд 2 хоногийн өмнө цуглаж махны бизнест дахиж орохгүй гэж ярьж тохирсон сурагтай байна. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404