Ерөнхий сайд Говь Алтай аймагт ажиллаж байна
2019/05/15

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баруун аймгуудын томилолт үргэлжилж байна. Тэрбээр Ховд аймагт ажиллаад үргэлжлүүлэн Говь-Алтай аймагт ажиллаж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт тавигдаж буй цэвэр усны 54 км урт шугам хоолойн ажилтай танилцлаа. Энэ сарын нэгнээс эхэлсэн уг төсөл хоёр жил үргэлжлэх бөгөөд Алтай хотын иргэдийн ундны цэвэр усны асуудлыг шийдэж, эрүүл мэнд, нийгмийн үндсэн асуудал шийдвэрлэгдэх юм.

"Тайшир-Алтай" ус хангамж нэртэй энэ төсөл Австри улсын 14 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжиж буй юм. БХБЯ, Австри улсын Tiroler Rohre Gmbh групп болон туслан гүйцэтгэгчээр " Сайрам булган" ХХК-тай гэрээ байгуулан 1.7 сая еврогийн үнийн дүнтэй 40 тоннын 27 чингэлэг шугам хоолой, 3 чингэлэг холбох хэрэгсэл нийт 30 чингэлэг тоног төхөөрөмж нийлүүлэгдээд ажил саад бэрхшээлгүй үргэлжилж байна.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404