Нисдэг тэрэг нийтийн тээвэрт үйлчилж эхэлнэ
1 сарын өмнө

Хятадын өмнөд бүсийн их хот, техник технологийн хөгжил дэвшлээрээ тус улсын Цахиурын хөндий гэгддэг Шэньжэн хотод саяхнаас Хотын агаарын тээврийн төсөл (UAM) хэрэгжиж эхэлсэн нь “Airbus” компани болон тус хотын Худалдааны тэнхимийн хамтарсан хөтөлбөр агаад Хятад даяар танигдсан “Шэньжэний хурд”-ыг бүр ч нэмэх зорилготой аж.

Төслийн удирдагчдын нэг, “Airbus” компанийн Хотын агаарын тээврийн хөгжил хариуцсан албаны дарга Эдуардо Домингез Пуэртагийн хэлснээр цаашид хөгжин дэвжих нөөц бололцоо нь нэгэнт тодорхой тул тус компани Шэньжэнийг нийтийн тээврийн нисдэг тэрэгний үйлчилгээтэй Хятадын анхны хот болгохоор сонгожээ. Төсөл төлөвлөгөө ёсоор хэрэгжвэл зорчигч тээврийн нисдэг тэргүүд энэ оны сүүлчээр Шэньжэний нийтийн тээвэрт үйлчилж эхлэх аж.

Хотын 20 гаруй сая оршин суугчийн дундаж нас нь 33 бөгөөд энэ нь тус хот хэчнээн хөгжингүй, шинэлэг зүйлсэд хэр бэлэн болохын нэгэн баталгаа болдог байна. Шэньжэний нийтийн тээвэрт үйлчилдэг автобуснууд 100 хувь цахилгаан бол үлдсэн 20 мянга гаруй хэрэгслийнх нь талаас илүү нь мөн цахилгаан такси аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404