A Cool хорт хавдартай хүүхдүүдийг дэмжих аяныг санаачилжээ
2019/05/14

Хүүхдийн элч дуучин A Cool нийгмийн идэвхтэй уран бүтээлчдийн нэг бөгөөд хэд, хэдэн аян үргэлжлүүлсний хамгийн тод жишээ нь цахим гэмт хэргээс хүүхдүүдээ хамгаалах Unlike хөдөлгөөнийг ЦЕГ-тай хамтран хэрэгжүүлснийг уншигчид санаж байгаа биз ээ. Одоогоо тэр хорт хавдартай хүүхдүүдэд туслах “Итгэл-Хайранд” сайн үйлсИЙН аянг санаачлан үргэлжлүүлж буй. Энэхүү сайн үйлсийн аянг УИХ гишүүн Х.Нямбаатар дэмжиж гурван сарынхаа цалинг хандивлахын зэрэгцээ Итгэл-Хайранд хорт хавдартай хүүхдүүдэд туслах аянг дэмжих хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгуулжээ. Уг хэлэлцүүлгээр богино хугацааны шийдэл буюу яаралай тусламж хэрэгтэй байгаа 4 өвчтэй хүүхдүүдэд зориулж хандивийн мөнгө цуглуулах, нөгөө нь урт хугацааны тулгамдсан асуудал болох олон улсын стандартад нийцсэн тоног, төхөөрөмжүүдээр эмнэлгүүдийг хангахад төрийн төсөв бодлогод хамруулах талаар хэлэлцсэн байна. Хэлэлцүүлгээр:

1. Хандив цуглуулах үйл ажиллагаа цаашдаа үндэсний хүрээнд үргэлжлүүлэх

2. Монголын эдийн засагт ямагт өндөр хувь нэмэрээ оруулж байдаг аж ахуй нэгжүүд, компаниудад энэ хандивийн ажиллагааны зорилгыг танилцуулан хамтран ажиллахыг системтэй уриалах

 3. Олон улсын стандартад жишигт нийцсэн тоног төхөөрөмж, технологиор эмнэлгийн байгууллагуудыг хангахад төрийн оролцоог нэмэгдүүлж 2020 оны төсөвт тусгах, тоног төхөөрөмжтэй холбоотой үүсдэг зардлыг эрүүл мэндийн яамнаас тооцоолж өргөн барих ажлыг зохион байгуулах

4. Улсын хэмжээнд баг ажиллуулж гадагшаа явж эмчлүүлэх гэж буй ард иргэдэд монголдоо эмчлүүлэх боломжтой өвчний тухай болон боломжгүй өвчний талаарх мэдээлэл олгох, ард иргэдийг санхүү болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх гэсэн шийдлүүдэд хүрч, хаалтаа хийжээ.

Энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулж буй дуучин A Cool буюу Б.Анхбаяртаа нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404