Төслийн шинэ удирдагчийн хуучин хэргүүд
1 сарын өмнө

Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслийн удирдагчаар  О.Мөнгөншагай гэх эрхмийг томилсон. 40 нас дөнгөж шүргэж яваа ч  Эм Би ти трейд ХХК, Монголиа майнинг машинери ХХК, Мичид эрхэс ХХК, Төгс бүтээн байгуулалт ХХК, АйзисИНсайнь ХХК, Алтанбулагрекс ХХК гээд нэлээд хэдэн хувийн  компани эзэмшдэг.  2004-2008 онуудад Сү.Батболдын туслахаар ажиллаж байсан тэрээр түүний дэмжлэгээр Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон аж. 

Хотын томоохон төслийн удирдагчаар дөнгөж томилогдсоных нь  дараа түүнийг өмнө нь ял эдэлж байсныг хэвлэлийнхэн төвөггүй илчилж орхисон.  Түүнийг 2015.10 сард бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99,1 дэхь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192.000 төгрөгийг/ 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 960.000 төгрөгөөр торгох ял ногдуулж байжээ.  Тэр ч бүү хэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар  торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг сануулж байсан байна. 

Түүний бас нэгэн хэргийг хэвлэлийнхэн анзааралгүй өнгөрсөн үү, юутай ч сөхсөнгүй. 2016 оны 12 сард О.Мөнгөншагай мөн л танхайн гэмт хэрэг үйлдэж, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны  нэгэн эмэгтэй гишүүнийг зодсон байдаг.  Тухайн үеийн мэдээнд одоогийн ГХ-ийн сайд Цогтбаатарыг буруутгаж бичээд өнгөрсөн тул олонд танигдаагүй намын хорооны шинэхэн дарга О.Мөнгөншагайгийн нэрийг хэн нэгэн нь шүүрсэнгүй юм. Тэрээр намын үүрүүдэд дүрмийн бусаар тойрон хүрээлэгчдээр хурлын ирцээ бүрдүүлж, зохион байгуулалттайгаар хүмүүсийг машинаар зөөж нууцаар хуралдаж,  шаардлага тавьсан эмэгтэйг зодож гэмтээсэн байдаг. Харин дээрх мэдээлэл тэгсгээд намжиж хохирогч эмэгтэйн цагдаад өгсөн гомдол ч хэл ам бололгүй хав дарагдаж өнгөрсөн. 

Түүний ХОМ мэдээллийг үзэхэд  2017 онд 40 сая байсан түүний хадгаламж 278 сая хүртлээ өсчээ.  Тэрээр 

Өөрийн орлого: 2017 он: 60 сая, 2018 он: 56 сая
Гэр бүлийн орлого: 2017 он: 72 сая, 2018 он: 73 сая
Орон сууц: 500 сая
Газар: 50 сая
Үнэт эдлэл: 105 сая 
Хадгаламж: 2017 он: 40 сая
2018 он: 278 сая
Зээл: 2 сая
Компани: 2017 он: Эм Би ти трейд ХХК, Монголиа майнинг машинери ХХК, Мичид эрхэс ХХК, Төгс бүтээн байгуулалт ХХК, АйзисИНсайнь ХХК, Алтанбулагрекс ХХК
2018 он: Монголиа майнинг машинери ХХК, Мичид эрхэс ХХК, Төгс бүтээн байгуулалт ХХК, АйзисИНсайнь ХХК, Алтанбулагрекс ХХК 

гэж мэдүүлсэн байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404