Чингисийн хүүхдүүд киног НҮБ-ын уулзалтад сурталчилжээ
2018/07/02

МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг НҮБ-ийн уулзалтад оролцон эх орноо сурталчлаад иржээ.  Чингисийн хүүхдүүд" МУСК-ны Ерөнхий продюсераар ажилласан тэрээр  дэлхийд цор ганц нүүдэлчдийн соёлын илрэл болсон бүтээлээ амжилттай танилцуулжээ. Энэ тухайгаа цахим хуудастаа, “НҮБ-ын Женев дэх төвийн ерөнхий захирал М.Мёллерын илгээлтийг НҮБ-ийн Женев дэх төвийн улс төр, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Салман Баль танилцуулж арга хэмжээг нээсэн. “Чингисийн хүүхдүүд” киног маань маш олон зочид үзлээ.  Монгол улсаас Женевт суугаа элчин сайд Л.Пүрэвсүрэн болон бусад элчингийн ажилтнууд та бүхэндээ “Чингисийн хүүхдүүд” киноны баг хамт олны өмнөөс талархал илэрхийлье. Маш олон зочид хүлээн авалт урлагийн тоглолт бүхий арга хэмжээнд оролцож,  түүхэн үйл явдлын гэрч болсондоо үнэхээр баяртай байна. Монголын Урлаг мандан бадраг” хэмээн сэтгэгдлээ бичжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404