ЕБС-ийн дотоод хяналт хариуцсан ажилтан, эмч нарын оролцоог сайжруулна
2019/05/14

Халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зорилгоор Ерөнхий боловсролын 169 сургуулийн эмч, ажилтнуудад зориулсан уулзалт, сургалтыг энэ сарын 08-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хамтран зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд зонхилон тохиолдох гэдэсний халдварт өвчний өнөөгийн байдал, авах арга хэмжээ, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлд тавих дотоод хяналт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлт гарсан тохиолдолд салбар хооронд мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад ЕБС-ийн гүйцэтгэх чиг үүрэг, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хууль эрх зүйн орчин зэрэг сэдвээр  мэдээлэл өгч, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404