Чингэлтэй дүүрэгт ЕБС-ийн цахим элсэлтийг зохион байгуулж байна
2019/05/14

Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас Улаанбаатар хот дахь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар мэдээлэл хийлээ.

"Нийслэлийн ЕБС-д хамран сургах тойргийг Нийслэлийн Боловсролын газрын даргын А44 тушаалаар баталсны дагуу бүртгэлийг хийж байна.  Нэгдүгээр ангийн элсэлтийг тавдугаар сарын 13-27-нд зохион байгуулна. Энэ жил Чингэлтэй дүүрэгт ЕБС-ийн цахим элсэлтийг зохион байгуулж байна." гэж Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг мэдэгдлээ.

Боловсролын салбарын мэдээллийн системийн хөгжүүлэлтийн багийн зөвлөх шинжээч Үнэнбат "Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 15 сургуульд зохион байгуулж байна. Бүртгэл өчигдөр эхэлсэн бөгөөд 27-ныг дуустал үргэлжилнэ. Мөн уламжлалт байдлаар бүртгүүлж болно. Тус дүүргийн эцэг эхчүүд parent.esis.edu.mn хуудсаар зочилж, бүртгүүлсний дараа хүүхдийн мэдээллээ оруулж, сургуульдаа бүртгүүлэх хүсэлтээ явуулж болно. " гэлээ.

2013 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсүүлэх бүртгэл 2019 оны тавдугаар сарын 13-ны Даваа гарагт эхэлсэн. Бүртгэл тавдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм.

Таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Бүрдүүлэх материал:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх хуулбарын хамт
  • Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
  • Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404