Түүхэндээ хамгийн баян Хотын захирагч
1 сарын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.АМАРСАЙХАНЫ ХОМ-ыг  www.medee.mn  сайт нийтэлжээ. Түүнийг түүхэн дэх хамгийн баян хотын захирагч гэдэг бөгөөд ХОМ-гээс үзэхэд тэр 10 тэрбумын сууцанд амьдардаг бөгөөд 2017-2018 оны авлагууд нь 10 тэрбум дөхжээ. 

Түүний эзэмшдэг хөрөнгө АТГ-т мэдүүлсэн төдийхнөөр хязгаарлагдахгүй гэлцдэг. Ашиглалтад ороод төдийлөн удаагүй байгаа Зайсан толгойн ард байрлалтай “Зайсан Хилл” цогцолборын  эзэмшдэг хувь,  эхнэрийнх нь ажиллуулдаг гоо сайхны салон, Туулын эрэг дэх бизнес гэх мэт гэр бүлийн бусад бизнесүүд нь ХОМ-д бүртгэгдээгүй бололтой. Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг, Зайсангийн аманд байрлалтай 4.41 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмших эрхийг ердөө 17.463.600 төгрөгөөр авсан байдаг бөгөөд зах зээлийн үнэлгээгээр бол энэ хавийн газрууд хагас га нь тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгддэг аж. 

Хотын орлогчдын ХОМ-үүдээс үзэхэд тэдний авлага болон хадгаламжийн хэмжээ өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн байгаа бөгөөд бүгд тодорхой хэмжээний зээлтэй гэж мэдүүлсэн байх юм. Сүүлийн жилүүдэд өндөр албан тушаалтнууд  орлогоо нуух, зарим орлогоо зээл нэрээр далдалдаг нь нууц биш болсон. Энэ жишгээр хотын захирагч ч бас 100 саяын зээлтэй гэж ХОМ-тээ мэдүүлжээ. 

 
Өөрийн орлого: 2017 он: 85 сая, 2018 он: 70 сая
Гэр бүлийн орлого: 2017 он: 111 сая, 2018 он: 158 сая
Орон сууц: 10 тэрбум
Тээврийн хэрэгсэл: 202 сая (Lexus,RX 350- 1, Mazda,CX-9- 1)
Үнэт эдлэл: 225 сая, 
Хадгаламж: 77 сая
Авлага: 2017 он: 4,5 тэрбум, 2018 он: 4,4 тэрбум
Зээл: 100 сая
Компани: “Оюуны Ундраа Групп” ХХК, "МСГ" ББСБ, Бусад

Нийт дүрмийн сангийн хэмжээ- 37.052.362.000₮

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404