БНСУ пуужингаас эсэргүүцэн хамгаалах өөрийн гэсэн системтэй болохоор ажиллаж байна
2019/05/14

Умард Солонгосын аюул заналхийллийг саармагжуулахын тулд пуужингаас эсэргүүцэн хамгаалах чадамжаа бэхжүүлэх болно. Ийм мэдэгдлийг энэ Даваа гарагийн өглөө Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Чве Хён Су хэвлэлийн бага хурал дээр хийгээд  байна.

Тэрээр  Умард Солонгосын  бага  тусгалтай пуужингийн аюул заналхийллийн эсрэг зогсох пуужингаас эсэргүүцэн хамгаалах өөрийн гэсэн системтэй болохоор ажиллаж байгааг  мэдэгдсэн юм. Умард Солонгос  энэ сар гарснаас хойш хоёр ч удаа бага тусгалын пуужингууд харваж, олон улсын  болгоомжлолыг төрүүлээд байгаа. Япон АНУ  энэ пуужингуудыг нь баллистик байх  магадлалтай гэж үзэж байгаа юм.

Харин Хятад, Өмнөд Солонгос улсууд яг баллистик байсан гэж батлах боломжгүй байгааг анхааруулж, мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй  бүс болгоход чиглэгдсэн хүчин чармайлтаа нураахгүй байхыг талуудад уриалсан юм.  Энэ хооронд  Умард Солонгос ийнхүү пуужингууд харвасан ч Ерөнхий сайд Шинзо Абэ, Умард Солонгосын удирдагч Ким Жон Уннарын  уулзалтыг зохион байгуулах байр сууриа Япон улс өөрчлөөгүйг тус улсын сайд нарын  танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Суга  мэдэгдээд  байна.

Хэдийгээр  Умард Солонгос НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж баллистик пуужингууд харвасан гэх баримт мэдээлэл байгаа ч Умард Солонгост хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг  шийдвэрлэхийн төлөө Умардын удирдагчтай уулзалт хэлэлцээ хийхэд  бэлэн байгааг тэрээр онцолсон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
1982104.249.61.3
Τhese are in fact great ideas in about blogging. Υoᥙ have touched some fastidious poіnts һere. Any ԝay kеep uρ wrinting. Shit dhe bli Reklama dhe Njoftime falas Shqiperi kosove Maqedoni shitdhebli.ⅽom
4 сарын өмнө
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404