О.Анужин: Жульетта бол эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдлийн дүр
2019/05/13
 

“Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид алдарт С.Прокофьевын хөгжим, У.Шекспирийн цомнол “Ромео, Жульетта” балетыг энэ сарын 17, 18-нд УДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байгаатай холбогдуулан уран бүтээлчид  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Бүжгийн найруулагч Д.Дашлхагва "Бид энэ хорвоо дээр яах гэж ирснээ, хэзээ буцахаа мэдэхгүйгээс хойш бие биенээ хайрлаж л амьдрах ёстой гэж боддог. Хайрыг би эмэгтэй хүн гэж боддог. Эрчүүд бол эмэгтэй хүнийг бүрдүүлж өгч буй бага зэргийн хүчин зүйл. Энэ хайрыг бодитоор тайзан дээр биелүүлэх хүн бол МУГЖ О.Анужин. Бид ийм гоё хайрыг, энэ сайхан залуучуудыг тайзан дээрээс харж гайхалтай амьдралыг сэтгэлдээ төсөөлж чадвал хайрыг илүүтэй мэдрэх болов уу гэж бодож байна" гэлээ.

Жульеттагийн дүрд тоглох МУГЖ балетчин О.Анужин "Жульеттагийн дүрд тоглох болсондооо маш их баяртай байгаа. Энэ бол эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдлийн дүр. Энэ боломжийг олгосон Их эзэн хааны театртаа талархлаа илэрхийлмээр байна. Мөн БСШУС-ын сайд Баатарбилэгт сонгодог урлагийн сайхан уран бүтээл төрөн гарахад туслалцаа үзүүлсэнд баярлалаа гэж хэлье. Тэгээд үзэгчид олноороо ирж балетад маань тухлан саатаарай. Та бүхнийг нэг өдөр хайраар дүүргэж, сэтгэлийг тань баясгахын төлөө бид хичээх болно"гэв. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404