Цахиурын үйлдвэр барих гэж 10 жил судалжээ
2018/07/02

Японы Мегатех корпорацийн Монгол дахь салбар Дорноговь аймгийн Сайхандулаан суманд  Цахиур олборлох, баяжуулах үйлдвэрээ нээлээ. Эхний үед сардаа 200-400 тонн цахиур чулуу боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр Сайхандулаан суманд болон Сайншандад хоёр шатлалтай үйлдвэр барьж босгосноор их ажлын гараагаа эхэлж байгаа юм байна. Мегатех порпорацийн ерөнхийлөгчийн хэлснээр тус компани нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ Япон дахь металлургын үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэн авч байгаа бөгөөд бусад компани, үйлдвэрүүдийн хэрэгцээнд нийлүүлж, цаашид боловсруулсан түүхий эдээ Солонгос, Хятадын зах зээлд ч нийлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.  Тус компанийнхан 10 жилийн өмнөөс  цахиур чулууны талаар судлан Монгол Вьетнам хоёр орноос сонголтоо хийн Дорноговьд үйлдвэрээ нээж байгаа юм. Тэрээр "Монголчуудын найрсаг сайхан харьцаа, ажилсаг хичээнгүй зан чанар манай өндөр технологитой хамтран дэлхийд өрсөлдөх томоохон үйлдвэр болон өргөжин тэлнэ гэдэг итгэлтэй байна. Дорнын сайхан говьд Монголчуудтайгаа нийлэн бид аймаг, сумын хөгжилд, иргэдийн боловсролд, байгалийн нөхөн сэргээлтэд хувь нэмрээ оруулан хамтран зүтгэх болно. Энэхүү үйлдвэрийг нээснээр Япон стандарт, текнологийг Монгол улсад оруулж ирэх бөгөөд татварын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа материалыг дотоодын зах зээлээс худалдан авч орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд томоохон дэмжлэг болно" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404