"Avengers: Endgame" кино гурав дахь долоо хоногтоо ашиг орлогоороо тэргүүллээ
2019/05/13

“Disney” компанийн уран бүтээл "Avengers: Endgame" кино Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо дараалан тэргүүлсэн байна.

"Avengers: Endgame" киноны нийт орлогын хэмжээ өнгөрсөн долоо хоногийн ням гарагийн байдлаар 2.48 тэрбум ам.долларт хүрсэн гэж “Comscore” судалгааны байгууллагаас мэдээлжээ.

Энэхүү кино нь бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кинонуудын хоёрдугаарт жагсах болсон бөгөөд алдарт найруулагч Жеймс Камероны “Avatar” кино /2.8 тэрбум ам.доллар/ уг жагсаалтыг тэргүүлдэг ажээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404