Афганистаны улстөрч эмэгтэйг олны өмнө буудан хөнөөжээ
2019/05/13
Афганистаны  улстөрч, сэтгүүлч Мина Мангал энэ амралтын өдөр нийслэл Кабул хотноо ажлынхаа ойролцоо толгой тус газар руугаа буудуулж нас баржээ. Талийгаач эмэгтэй 41 настай байсан бөгөөд эмэгтэйчүүдийн эрх байнга зөрчигддөг Афганистан улсад танигдсан цөөхөн хэдэн эмэгтэй улстөрчдийн нэг  байсан аж. 

Тэр 2017 оноос Афганистаны парламентийн соёлын асуудал эрхэлсэн комиссын зөвлөхөөр ажиллах болжээ.  Өмнө нь тэрээр "Ariana News" телевизийн сэтгүүлчээр ажиллаж байв.  Минагийн аллагын дараа Исламын Бүгд Найрамдах намын дарга Абдулла Абдул "Тун удахгүй алуурчин баригдах болно. Энэ бол зохион байгуулалттай хэрэг" гэж мэдэгдсэн байна. 

"Аллагын ард ямар бүлэглэл эсвэл хувь хүн байгаа эсэх нь тодорхойгүй байгаа" талаар Кабулын цагдаагийн газраас мэдэгдэв.  Мина амиа алдахаасаа хэдхэн өдрийн өмнө фэйсбүүк хуудастаа өөрийнх нь амь нас аюулд орж, байнга заналхийлсэн дуудлага, мессеж, захиа хүлээн авдаг тухайгаа бичиж байжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404