3x3 төрлөөр Монголын сагсчид Ази тивийн аварга боллоо
2019/05/13

 Тайванийн Кинмень хотод Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн болж манай тамирчид алтан медалиар энгэрээ мялаажээ. Манай сагсчид хэсэгтээ нэг хожигдсон ч хасагдах шатанд алдаагаа давтсангүй.

Тэд хэсэгтээ Малайз, Хонконг, БНСУ-ын багийг хожиж, Тайваньд дийлдсэн. Манай сагсчид алтан медалийн төлөөх тоглолтод Тайванийг нутаг дээр нь 20:12-оор буулган авчээ. Багийн бүрэлдэхүүнд Ч.Ихбаяр, Б.Алтангэрэл, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших нар багтсан бол дасгалжуулагчаар А.Тулга ажилласан байна. Монгол Улсын эрэгтэй баг Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд таван удаа оролцохдоо хоёр удаа аварга болсон бол нэг удаа дэд аварга, нэг удаа хүрэл медалийн эзэн болов

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U18 насны дэлхийн аварга Монголд 2019 оны 6-р сард болно. Манайхаас: Enkhiin-Od SHARAVJAMTS (2.01cm) Perenleijamts USUKHBAYAR (1.98cm) Azzaya BATKHUYAG (1.80cm) Avirmed LKHAGVA (1.90cm) орно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404