Ердөө 5 хоногт 14 хүүхэд авто осолд өртжээ
2019/05/10

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ тав хоног буюу тавдугаар сарын 6-наас 10-ны өдрийг хүртэл нийт 1102 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 776 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 42 хүн гэмтэж, орон нутагт зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүний амь нас хохирсон хэргүүдэд харьяа байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байна. Тухайлбал, тавдугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын нутагт, асфальтан зам дээр “T.Pruis” маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй нас баржээ.Мөн тавдугаар сарын 8-ны өдөр 15.00 цагийн орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Толгойтын замд “T.Рruis” маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож, зорчигч 47 настай Г, 56 настай Э болон хоёр настай Н нарын гурван хүн гэмтсэн хэргүүд бүртгэгдсэн байна.

Энэ тав хоногт 14 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Энэ нь өмнөх тав хоногуудын ослын мэдээтэй харьцуулахад өндөр тоо юм. Осолд өртсөн хүүхдүүдийн 13 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ. Явганаар хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн ес нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол тав нь гарцгүй газраар зам хөндлөн гарч явахдаа осолд өртсөн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404