Умард Солонгос пуужингийн туршилт хийлээ
2019/05/10

Умард Солонгосын томоохон хэвлэлүүдэд өчигдөр хөөргөсөн пуужингийн сургуулилтын гэрэл зургийг нийтэлжээ. Энэ пуужинг “холын тусгалт цохилтын хэрэгсэл” гэж нэрлэж байгаа юм. Тухайлбал, Солонгосын Төв цахилгаан мэдээллийн агентлаг энэ сургуулилтад ашиглагдсан пуужингийн цогцолборыг харж болохоор таван зураг байршуулжээ.

Тус улс өнгөрсөн долоо хоногт буюу тавдугаар сарын 4-ний өдөр пуужин хөөргөсөн. Тухайн үед энэ пуужингаа “тактикийн удирдлагат зэвсэг” гэж нэрлэж байлаа.

Солонгосын Төв цахилгаан мэдээллийн агентлагийн тэмдэглэснээр Умард Солонгосын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун пүрэв гарагт тус улсын баруун хэсэгт орших хамгаалалтын хэсэгт айлчилж, холын тусгалт цохилтын хэрэгслийн галт цохилтыг биечлэн ажигласан байна. Тус агентлагийн нийтэлсэн нэг зураг дээр тэрбээр сургуулилтын бүсийн өнгөт газрын зурагтай ширээний ард хоёр нүдний дуран бариад сууж байгаагаар гарчээ.

Ким Жон Ун пуужингийн туршилтын дараа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. “Хэд хоногийн өмнө фронтын өмнөд, урд болон зүүн хэсгийн хамгааллын хэсэгт галт цохилтын даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн. Харин өнөөдөр фронтын урд болон баруун хэсэг ч сайн бэлтгэсэн байгааг харлаа” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.

Өмнөд Солонгосын цэргийнхэн пүрэв гарагт Умард Солонгосоос Япон тэнгисийн зүг бага тусгалтай хоёр пуужин хөөргөсөн гэж мэдээлсэн юм. Эхний пуужин 420 километр явсан бол хоёр дахь нь 270 километр зайд нисчээ. Пуужинг Пёнан-Пукто мужаас хөөргөсөн гэж тэмдэглэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404