Тэрбумтны охин хэмээн танилцуулж хагас сая доллар залилжээ
2019/05/10

ОХУ-ын тэрбумтны охин хэмээн өөрийгөө танилцуулж АНУ-ын арилжааны банк, тансаг зэрэглэлийн зочид буудал, дэлхийн томоохон брэнд дэлгүүрүүдийг залилсан 28 настай бүсгүйг илрүүлж Манхеттан хотын шүүхээс "Залилан хийсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бусдыг хэл амаар доромжилсон" хэмээн буруутгаж, түүнд 4 жилийн ял оноосон байна. Бүсгүй  өөрийгөө ОХУ-ын газрын тосны магнатын ганц охин, ирээдүйд эцгийнхээ компанийг өвлөн авах, хууль ёсны өв залгамжлагч хэмээн бусдад  танилцуулдаг байсан гэнэ.  Тэрээр Манхэттений үйлчилгээний олон байгууллагыг 2013 оноос эхлэн хуурч, их хэмжээний хохирол учруулсан аж

Тэр өдөр тутмын хэрэглээний зардлаа хуурамч чекээр төлдөг байсан бөгөөд нийт залилсан мөнгөн дүн хагас сая доллартай тэнцэж буйг прокурор мэдэгджээ.Цагдаагийнхан 2017 оны арванхоёрдугаар сард Аннаг үйлдэл дээр нь баривчилж, өнгөрсөн хугацаанд цагдан хорьж байсан байна. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404