Сурагчдад гамшиг, ослоос сэргийлэх сургалтыг зохион байгууллаа
2019/05/10

НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл түгээх танхимын болон дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын “Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэх зорилт”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй  “Эх орон-36” хөгжлийн хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан тус сургалтад  дүүргийн ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн ахлах ангийн 190 орчим сурагч оролцсон юм. Сургалтаар  Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бие бүрэлдэхүүн гал түймрийн тухай ерөнхий ойлголт, гал унтраах анхан шатны багаж, тоног төхөөрөмжийн зааварчилгааг танилцуулж, анхан шатны мэдлэг олголоо.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404