Ерөнхийлөгч Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томилох зарлиг гаргалаа
2019/05/09

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томилох зарлиг гаргалаа. Улсын Дээд шүүхийн шүүгч нарын зөвлөл /2019.05.07/ хуралдаж, Ерөнхий шүүгчид Х.Батсүрэн олонхын санал авч, Ерөнхийлөгчид танилцуулсан бөгөөд ийнхүү Ерөнхий шүүгчээр томилох зарлиг гаргажээ.

Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нь 1965 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 54 настай, эрэгтэй.

Боловсрол:

  • 1973-1983 онд Хэнтий аймгийн 10 жилийн дунд сургууль
  • 1984-1989 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академи
  • 1997-1999 онд ХБНГУ-д Их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч
  • 1990-1995 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч
  • 2000-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд мэргэжилтэн
  • 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч
  • 2011 оноос тус Шүүхийн Ерөнхий шүүгчээр
  • 2012 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус  ажиллаж байгаа. Шүүгчээр 15 жил ажиллаж байгаа нэгэн аж.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404