"Mongolian connection" кино Казахстаны 77 кино театраар гарч байна
2019/05/09

IFI” продакшны бүтээл “The Mongolian Connection” кино Казахстан улсын кино театруудаар энэ сарын 3-ны өдрөөс гарч эхэлжээ. 

Энэхүү кинонд АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг найман улсын уран бүтээлч хамтран тоглосон гэдгээрээ онцлогтой юм. Монголын кино уран бүтээлүүд олон улсын зах зээлд гарч, өндрөөр үнэлэгдэхэд томоохон түүчээ болохыг зорьсон уран бүтээлчдийн зорилго биеллээ олж Казахстан улсад ийнхүү киногоо амжилттай нээжээ. “Mongolian Connections” кино "Кровавый Транзит" нэртэйгээр Казахстан улс даяар нийт 77 театрт гарч эхэлсэн байна. Мөн 2019.05.16-д болох Өмнөд Америкийн хамгийн том жанр фестиваль болох "Fantaspoa” фестивалийн нээлтийн киногоор шалгараад байгаа аж.Америк найруулагчийн ур чадвар нэвт шингэсэн, шинэлэг ур хийцтэй "Mongolian connection" уран сайхны киног Казахстанаас гадна дэлхийн олон оронд нээхээр төлөвлөөд байгаа юм. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404