Хакухо сэтгэл гонсгор байна
2019/05/09

Сумо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Рэйва эриний анхны башёг өнжихөөр болжээ. Тэрбээр өмнөх башёгийн үеэр баруун гартаа бэртэл авсан байна. Энэхүү бэртэл нь сайн эдгээгүй бөгөөд Хакүхо М.Давваажаргал өчигдөр  эмчийн үзлэгт ороход нь гэмтлийг бүрэн эдгээхэд гурван долоо хоног шаардлагатай гэсэн хариу хэлсэн учраас дээрх шийдвэрийг гаргажээ. Тэрээр их сэтгэл гонсойж байгаагаа илэрхийлсэн байна. Хакухогийн гэмтлийг ямар нэгэн мэс заслын аргаар эдгээх боломжгүй бөгөөд булчин нь өөрөө түрж эдгэхийг хүлээх хэрэгтэй. Ямар нэгэн хүчний дасгал хөдөлгөөн хийж болохгүй гэж эмч нар хэлжээ.

 
 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404