Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахыг гишүүд дэмжсэнгүй
2019/05/09

Засгийн газраас  өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлсэн тэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалаа эцсийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангасны дараа экспортод гаргана гэж заасан нь хүндрэл чирэгдэл учруулсан байдал гаргах талтай гэж үзэв. Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжээгүй бөгөөд  51.9 хувь нь татгалзаж, хууль санаачлагч төслөө татаж УИХ-ын гишүүдийн саналыг тусган дахин өргөн барихаар болов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404