Москва хотноо Ялалтын баярт зориулсан цэргийн парад болно
2019/05/09

ОХУ-ын нийслэл Москва хотноо өнөөдөр Агуу их ялалтын баярын 74 жилийн ойн сүрт жагсаал зохион байгуулагдана.  Ялалтын баярт зориулсан цэргийн парад Москвагийн цагаар 10.00 цагаар, Улаанбаатарын цагаар 15.00 цагт эхлэх аж. Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдах цэргийн сүрт жагсаалд 13 мянган цэрэг, цэргийн техник хэрэгсэл оролцох юм. Ялалтын баярын арга хэмжээнд манай улсын хүүхдийн найрал дууны хамтлаг ая дуугаа өргөнө.

Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан байна. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог аж. Өнөөдөр дэлхийн II дайн Европ тивд дуусч, нацист Германыг холбоотны цэргүүд буулган авсан түүхэн өдөр билээ. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404