БОХХАА-н байнгын хорооны даргад Х.Болорчулууныг дэмжлээ
2019/05/08

Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлснээр Л.Элдэв-Очир дарга  чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан байна. Түүний оронд   МАН-ын бүлгээс Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Х.Болорчулууны нэрийг дэвшүүлсэн тэрээр  мэргэжлийн, туршлагатай гэдгийг харгалзан үзсэн гэнэ.  

Хуралдааны үеэр гишүүд Ноён уулыг хэрхэн хамгаалах талаар нэр дэвшигчээс асуусан. "Байгаль орчноо хамгаалах нь монгол хүний эрхэм үүрэг. Орон нутагт хаа сайгүй ашигт малтмал руу орсон байдаг. Энэ нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулдаг. Ард иргэд хууль бусаар байгалийн баялаг олборлосон этгээдүүдтэй тэмцээд үр дүнд хүрэхгүй байна. Хуулийн байгууллагууд өөрчлөгдөж байна. Цаашдаа хуулийн дагуу асуудал шийддэг болох байх. Ноён уул хуулиараа орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байдаг" гэж Х.Болорчулуун гишүүн хариулав. 

Ийнхүү Байгаль орчин, хүнс, хөдөө аж  ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулууныг сонгохыг дэмжлээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404