Өөрийн болон бусдын нүцгэн зургийг илгээх, тараахад ял онооно
2019/05/08

Сингапурын парламент цахим орчинд үйлдэгдэж буй хамгийн түгээмэл гэмт хэрэг болох бусдыг садар самуунд уруу татах хууль бус үйл ажиллагаатай хатуугаар тэмцэхээр болж, эрүүгийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Тус улсын парламент эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж, өөрийнхөө болон бусдын биеийн нүцгэн зургийг бусдад илгээх (Cyber-flashing), бусдыг айлгаж, дарамтлах зорилгоор нүцгэн зургийг нь тараах  (Revenge porn) үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцохоор болжээ. 

(Revenge porn) төрлийн гэмт хэрэгт тав хүртлэх жилийн ял оноохоос гадна, өндөр мөнгөн торгууль ноогдуулах, олны өмнө саваадаж, шийтгэх бол (Cyber-flashing) төрлийн гэмт хэрэгт нэг хүртлэх жилийн ял оноох гэнэ. 

Нүцгэн зургийг цахим орчинд тараахаас гадна утасны “Bluetooth”-ээрээ дамжуулан бусдад дамжуулсан нь тогтоогдвол ял авах аж. 

Мөн нүцгэн зураг хүлээн авагч нь 14 нас хүрээгүй бол  шийтгэл хүндэрч, хоёр хүртэлх жилийн ял оноохоос гадна олны өмнө саваадуулах аж.  Цахим орчин дахь садар самуунтай тэмцэхээс гадна парламент албан ёсоор гэрлэсэн хосын хоорондох хүчинг гэмт хэрэгт тооцох, секс хүүхэлдэйг хориглох, амиа хорлохыг гэмт хэргээс хасахаар уг шинэ эрүүгийн хуулинд тусгажээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404