Д.Трампын нэр хүнд огцом өсчээ
2019/05/08

Трампын нэр хүнд ийнхүү өссөнийг нийгэм судлаачид ДНБ урьдчилан таамаглаж байснаас харьцангуй хурдацтай өссөн, ажлын байрны тоо нэмэгдсэн, мөн 2016 оны Америкийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг шалгасан тусгай прокурор Роберт Мюллерын тайлантай холбон тайлбарласан байна.

Трамп ердөө хэдхэн сарын дотор ардчилагчдын дэмжлэгтэйгээр дэмжигчдийнхээ тоог хамгийн доод үзүүлэлт болох 4 хувиас 12 хувьд хүргэж чадсаныг судлаачид онцлон дурджээ.

Түүнчлэн Трампын Ерөнхийлөгчийн хувиар хийж буй ажлыг сайшаан дэмжигч Бүгд найрамдах намыг дэмжигчдийн тоо өнгөрсөн оны сүүлчээс хойш 90 хувийг давжээ. Харин судалгаанд оролцогчдын 50 хувь нь төрийн тэргүүний хувиар хийж буй ажлыг нь дэмжихгүй байгаа илэрхийлсэн байна.

Дөрөвдүгээр сарын эхээр Трампын нэр хүнд 39 хувиас 6 хувиар өсөж, 45 хувьд хүрсэн байна. 2017 оны нэгдүгээр сард ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсны дараах эхний долоо хоногт болон 2018 оны зургадугаар сард БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай хийсэн анхны уулзалтынх нь дараа түүний нэр хүндийн үзүүлэлт хамгийн өндөр түвшинд /45 хувь/ хүрч өсөж байжээ. Дөрөвдүгээр сарын 17-30-ны хооронд утсаар явуулсан санал асуулгад 18-аас дээш насны 1024 хүн оролцсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404