Чөлөөт бөхийн ахмад тамирчид өрсөлдөнө
2019/05/08

Монголын чөлөөт бөхийн мастерууд /ахмад тамирчид/-ын холбооны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 11-12-нд Спортын төв ордонд болно.

Дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй тус тэмцээн А (35-40 нас), В (41-45 нас), С (46-50 нас), D (51-55 нас), Е (56-60 нас) гэсэн 5 насны  ангилалд 55-62 кг, 70 кг, 78 кг, 88 кг, 100 кг, 100-130 кг жинд алт, мөнгө хүрэл медальтнуудаа тодруулна. Энэхүү УАШТ нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дүрмээр болох бөгөөд барилдаан (2 үе тус бүр 2 минут, завсарлага 30 секунд) нийт 4 минут үргэлжилнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404