Шилдэг хөлбөмбөгчдийг бэлдэх “Элит академи” нээлтээ хийнэ
2019/05/08

Ирээдүйд үндэсний шигшээ багийн тоглогч болж улсынхаа нэр төрийг хамгаалах шилдэг хөлбөмбөгчдийг бэлдэх “Элит академи”-ийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 09-ний Пүрэв гарагт 10:00 цагаас болно.

16, 19 хүртэлх насныхны дунд болох “Элит академи”-ийн бэлтгэлүүд долоо хоногийн мягмар, лхагва гарагт МХБХ-ны талбайд болно. МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Хатем Соусси, Дасгалжуулагчийн боловсрол, залуучууд, өсвөрийн хөлбөмбөгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Растислав Бозик нар “Элит академи”-ийн бэлтгэлийг удирдан явуулна.

Монголын 16, 19 хүртэлх насны шигшээ багууд 9, 11-р саруудад Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх учраас академийн үйл ажиллагаа шигшээ багийн тоглогчдыг олон сарын турш тогтмол формтой байхад том нөлөө үзүүлэх юм. Академид суралцахад ямар нэгэн хураамж төлөхгүй бөгөөд МХБХ-нд бүртгэлтэй клубт тоглодог авъяаслаг, хөдөлмөрч, өөртөө итгэлтэй хүүхэд залууст “Элит академи”-ийн үүд хаалга үргэлж нээлттэй байх аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404