"МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛНО
2018/06/30
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар бүх аймаг, нийслэлийн хэмжээнд хүүхийн урлагийн “Яргуй” бага наадам зохион байгуулагдсан байна

Аймаг, нийслэлийн хүүхдийн урлагийн бага наадмаас шалгарсан  800 гаруй хүүхдүүд оролцсон 255 уран бүтээлийг Төрийн соёрхолт, урлагийн гавъяат зүтгэлтэн, бүжиг дэглээч С.Сүхбаатараар ахлуулсан шүүгчдийн баг шалгаруулалт хийжээ.

Монгол ардын уламжлал, биет бус өвийг тээж, авъяасаа хөгжүүлж яваа хүүхэд, багачууд, тэдэнтэй ажилладаг багш нараа дэмжиж, энэ удаагийн наадмын нэгдсэн тоглолтыг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулж, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолтыг МҮЭСТО-д зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Үндэсний их баяр наадмын нээлт болох “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолтод аймаг, нийслэлийн шалгарсан:
 
  1. Бүжгийн төрөлд- 12 аймаг, нийслэлийн 152 хүүхэд, 7 багш
  2. Дууны төрөлд- 9 аймаг, нийслэлийн 73 хүүхэд, 1 багш
  3. Хөгжмийн төрөлд- 7 аймаг, нийслэлийн 65 хүүхэд, 2 багш
  4. Язгуур урлагийн төрөлд-7 аймаг, нийслэлийн 48 хүүхэд, 2 багш
  5. Батлах хамгаалахын Их сургуулийн Цэргийн хөгжмийн сургууль, “Тэмүүжин өрлөг” сургууль, Монгол улсын консерватур, Д.Лувсаншаравын нэрэмжит найрал дууны уралдааны тэргүүн байрын эзэд болон улс, олон улсын уралдаан, наадамд түрүүлсэн авъяаслаг багачууд оролцоно.
2018 онд 40 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборынхон энэхүү тоглолтын зохион байгуулагчаар ажиллаж байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404